Шарын шашинтай танилцсан минь

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Шарын шашинтай танилцсан минь

Би ардчилын буянаар шарын шашинтай танилцан юм байна шүү.
90 он гараад хувьсгал ялаад манай аймаг сүмтэй боллоо. Эмнэлэг биш сүмд
очоод ном уншуулуулаад идэгдэг болсон тийм сайхан цаг ирээд аав бид 2
нэгэн өдөр очсон чинь сүүгүй болчихлоо сүү аваад ир гээд. Айлаас гуйж
байгаад 5 литэр сүү аваад тэрийгээ өгч байж сүм гэж нэрлэгдэх гэрт
орлоо. Номон дээр байдаг модон сүмнээс шал өөр байсанд урам жоохон
хугараад орсон чинь үүд хавид нь муу сураад улираад сургуулиас гараад
харагдахаа байсан хэдэн нөхөд маань сууж байна. Үсээ хусуулаад шар дээл
өмсчихсөн бодвол түвд хэлээр ном уншаад байгаа бололтой. Монгол хэлээрээ
шүлэг цээжилж чаддаггүй муу сураад сургуулиас гарсан хүмүүс гадаад хэл
сураад тэр хэлээрээ ном уншиж чадах уу гэсэн тэнэг асуулт өөртөө тавиад
толгойруу нь сайн харлаа шүү. Номоо муу сураад багш ламаараа лав
зодуулдаг байж тараа номон тэр багш нь зодоод толгой нь хавдчихдаг гээд
байсан. Харин зодуулж барьсан юм харагдсангуй шашины хүчээр муу сурдаг
хүүхэдүүд ном сайн сурч байгаа юм байна гэж сүжиглээшүү.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж