Монголын мэдээлэл холбооны Юнител групп Үндэсний их баяр наадмаар 5 давж начин цолны болзол хангасан бөхчүүдийн тоогоор урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчиддээ бэлэг барих гэж байна.
Өөрөөр хэлбэл өнөөдрөөс эхлээд 7-р сарын 11-ийг хүртэл 3,000-10,000 төгрөгийн нэгжийн картаар дансаа цэнэглэсэн хэрэглэгчид наадмын үеэр нэг начин төрвөл тухайн цэнэглэсэн нэгжийнхээ 10%, 2 начин төрвөл 20%, 3 начин төрвөл 30% гэх байдлаар бонус нэгж авах юм.
Хэрэглэгч хэдэн ч удаа дансаа цэнэглэх боломжтой бөгөөд нийлбэр дүнгээс бонус бодох юм билээ.
Амны билэгтэй ард түмний маань билэг дэмбэрэл, хүсэл сэтгэлээр энэ улсын наадмаар олон начин төрж, Юнителийн хэрэглэгчид тэр хэрээрээ давхар давхар бонус авна гэдэгт итгэлтэй байна.