Дөрвөн жил дөрвөн саяын үнэтэй ”дурлал”

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Дөрвөн жил дөрвөн саяын үнэтэй ”дурлал”

Нийгмийн
хөгжил Харвардын Кембрижийн боловсролруу тэмүүлсэх энэ үед, нийтийн
жишгээс хоцрохгүй гэхдээ чанартай чанаргүй гэгдэх 200 гаруй их дээд
сургуулийн нэгэнд нь оюутан болсон л доо. Оюутан ч гэж дээ орлого
нэмэгдүүлэгч гэвэл яг таарна. Ээжийн дотны найз сургуулийн захирал
учраас надад сураад байх шаардлага алга. Сурдаг нэгнээс илүү дүүрэн
А-тэй. Монголын 10000аад оюутнуудын хамгийн өндөр голчтой,шилдэг нь ч
байж мэднэ. Харамсалтай нь арван жилд уншиж,бичиж сурсан үсэг тооноос
тасарсан боловсрол надад алга. Их дээд сургуулиудыг нэгнийг нь харьяанд
оруулж дэлхийн боловсролыг монголд бий болгоно ч билүү бөөн сүр
дуулиантай шийдвэр гаргахад манай сургуулийг тоож нэгтгэх газар олдохгүй
онигоо болсон л сурагтай. Ийм газраас над мэтийн гарууд л диплом
худалдаж авна. Уйтгартай санагдвал оюутан гэдгээ санаад сургууль руу
зүглэнэ,аав ээжийн сонгосон замаар дуугайхан шиг дөрвөн жил ирж очоод
явъя л гэсэх бодолтой,гурван жил тоогоогүй  хичээлдээ өнөөдөр анх удаа л
догдолж ,арван жилийн бацаан шиг тэмүүлж байна. Хөөрхөн. ёстой царайлаг
охиныгг харна гэхээр л хурдхан сургууль ормоор санагдаад болддоггүй.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж