Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Хүндээс
хүнд юманд даруулцан юм шиг санагдаад байна. Нүд минь гөлийж, хүнтэй
ярихдаа ганц хоёр үг хэлэхээс цаашгүй, тамхи хүртэл ямар ч хэрэггүй утаа
шиг санагдаад өч төчнөөнөөр нь татсан ч өнөөх хүнд юмыг өргөж дийлэхгүй
байх шиг бодогдоно. Өглөөнөөс хойш эпик аяз чихэнд эгшиглэсэн ч,
эгшиглэнэ гэхээсээ илүү тархи руу минь цутгаж ороод тэнэмэл бодлуудтай
минь холилдон зууралдана. Амьсгал минь байгаа үгүй нь мэдэгдэхгүй, хааяа
санаа алдахад сая нэг амьсгалав уу гэлтэй. Миний дотор чихээд орчихсон
юм шиг тэр асар том хүнд нүсэр лагс зүйлийг би юу гэдгийг нь ч үл мэднэ,
яагаад орчихсоныг нь ч бас гайхна.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж