Монголын уран зохиолын зарим асуудлууд

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Монголын уран зохиолын зарим асуудлууд

ХХ зууны ерээд оны Монголын уран зохиолын зарим асуудлууд
Эерэг үзэл
          Иймэрхүү үзлийг баримталж байгаа нь голдуу хижээл, ахмад насны
зохиолч шүүмжлэгчид болно. Нэрт шүүмжлэгч Д.Цэнд, Ц.Билэгсайхан,
Г.Жамсранжав нар бол нэлээд төлөөлөх чанартай эрдэмтэд болох юм. Тэдний
үзлээр Монголын орчин үеийн уран зохиолыг бүхлээр нь үгүйсгэж болохгүй,
Монголын уран зохиол нь далаад жилийн замнал дундаа бага бус амжилт
бүтээлийг олсон гэдгийг олж харах хэрэгтэй. Жишээлбэл, социалист реалист
үзлийн зохион бүтээх арга барилыг эзэмшсэн, цөөн бус хүнтэй зохиолчдын
эгнээ бүрэлдсэн гэх зэрэг маш олон ололт амжилт бий.
        Монголын уран зохиолын дэлхийн уран зохиолын тавцан дахь байр
суурийн тухай Д.Цэндээр толгойлуулсан нэг бүлэг хүмүүс Монголын уран
зохиол нь дэлхийн уран зохиолоос хоцрогдсон эсэх асуудалд хариулт өгөхөд
тун хэцүү учир нь үүнд тодорхой нэгэн баримжаа гэж байхгүй гэж үзэж
буй. Гэхдээ тодорхой хүрээ хэмжээнд, тухайлбал бусад монгол хэл дээрхи
утга зохиол – Оросын Буриад, Халимаг, Хятадын Өвөр Монголтой
харьцуулбал, Монголын орчин үеийн уран зохиолын далаад жилийн хөгжлийн
хурдац нь маш түргэн, хөгжлийн түвшин нь ч хамгийн өндөр болно гэж
байна. Ц.Билэгсайхан нараар төлөөлүүлсэн нэг бүлэг хүмүүсийн үзэхээр
Монголын орчин үеийн уран зохиолын ерөнхий хөгжлийн түвшин нь үндсэндээ
нэгэнт дэлхийн утга зохиолын хөгжлийн түвшинд хүрсэн юм.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж