Ахмадууд хөлбөмбөгөөр өрсөлдөв

Хуучирсан мэдээ: 2013.06.30-нд нийтлэгдсэн

Ахмадууд хөлбөмбөгөөр өрсөлдөв

Монголын хөлбөмбөгийн холбооны нэрэмжит “Ахмадын цом 2013” тэмцээн зургадугаар сарын 27-30-ны өдрүүдэд МХБХ-ын талбайд болж өнгөрлөө. 1980-аад оноос хойш тасралтгүй явагдаж буй тус тэмцээн энэ жил дөрвөн насны /40-45, 46-50, 51-55, 56-гаас дээш/ ангилалд 26 багийн 359 ахмад тамирчид оролцлоо.

Мөн тэмцээний үеэр 70-аас дээш насны ахмадуудад зориулсан тоглолтыг зохион байгуулав.

Ингээд тэмцээний дүнг танилцуулбал.

40-45 нас (нийт долоон баг оролцсон)

Алтан медаль: Л.Доржсүрэн дасгалжуулагчтай “Эрчим” баг
Мөнгөн медаль: П.Болд дасгалжуулагчтай “Соёмбын барсууд” баг
Хүрэл медаль: Б.Батсайхан дасгалжуулагчтай “Оюутан” баг

46-50 нас (нийт найман баг оролцсон)

Алтан медаль: Л.Донтор дасгалжуулагчтай “Хаан хүнс титэм” баг
Мөнгөн медаль: Ч.Өлзийтогтоох дасгалжуулагчтай “Замчин” баг
Хүрэл медаль: П.Болд дасгалжуулагчтай “Соёмбын барсууд” баг

51-55 нас (нийт дөрвөн баг оролцсон)
Алтан медаль: Д.Батболд дасгалжуулагчтай Сүхбаатар дүүргийн “Район” баг
Мөнгөн медаль: Ц.Ганболд дасгалжуулагчтай “Алдар” баг
Хүрэл медаль: П.Баатарчулуун дасгалжуулагчтай “Замчин” баг

56-аас дээш нас (нийт 7 баг оролцсон)
Алтан медаль: “Найрамдал” баг
Мөнгөн медаль: Баянзүрх дүүргийн Багануур
Хүрэл медаль: Д.Энхтүвшин дасгалжуулагчтай “Соёмбын барс” баг  тус тус эзэлсэн байна.

Ч.БОЛ






NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж