Наадмаар автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2013.06.30-нд нийтлэгдсэн

Наадмаар автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

Наадамчин олны хамгийн их бухимдал үүсгэдэг автомашины зогсоолыг энэ жил хэд дахин нэмэхээр болжээ. Тодруулбал, Төв цэнгэлдэх орчимд нийт 3000 гаруй автомашины зогсоол шинээр нэмэх юм байна.

Мөн Дүнжингарав худалдааны төвийн гадна 5000 гаруй машины зогсоол байдаг бөгөөд Үндэсний баяр наадмын үеэр үнэ төлбөргүй зогсоол ажиллах юм байна. Түүнчлэн Дүнжингарав худалдааны төвөөс Төв цэнгэлдэх хүртэл жижиг оврын автобусаар үнэ төлбөргүй үйлчлэхээр болсон байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж