Үерийн аман дээр 3441 айл амьдарч байна | News.MN

Үерийн аман дээр 3441 айл амьдарч байна

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Үерийн аман дээр 3441 айл амьдарч байна

Нийслэл
хотод энэ сарын 10-ныг дуустал хур тунадас орно гэсэн мэдээ
байгаа. Туул голын урсацын төвшин энэ сард олон жилийн дунджаас давж,
150 сантиметр, өнгөрөлт нь 50.0 мЗ/с хүрнэ хэмээн мэргэжилтнүүд үзэж
байгаа юм.
Энэ нь голын усны төвшин нэмэгдэж, үерийн аюултай байдалд хүрч
байгаагийн илрэл гэнэ. Тиймээс иргэдийг цаг агаарын мэдээг тогтмол сонсч
болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг нийслэлийн
Онцгой байдлын газраас анхааруулж байна. Түүнчлэн уулын ам, гуу жалга,
нам дор газар, гол мөрний эрэг орчмоор амьдардаг айлууд гэр хашаа
хороогоо хамгаалан суваг шуудуу татах, үерлэсэн гол мөрөнд орох,
загасчлах, бага насны хүүхдээ хараа хяналтгүй явуулахгүй байхыг мөн
анхааруулж байна.
Үргэлжлэл

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж