“Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн нээлт болно

Хуучирсан мэдээ: 2013.06.30-нд нийтлэгдсэн

“Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн нээлт болно

Монголын залуучуудын холбоо /МЗХ/-ноос санаачлан Хөдөлмөрийн яамтай хамтран “Ажилтай ,орлоготой Монгол залуу” хөтөлбөр хэрэгжүүлж, ажиллах залуусыг бүртгэсэн бөгөөд энэ хөтөлбөрийн нээлт маргааш 11.00 цагт МЗХ-ны төв байранд болох аж.

Хөтөлбөрийн нээлтэд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, Хөдөлмөр  эрхлэлтийн  бодлогын  хэрэгжилтийг  зохицуулах  газрын дарга Д.Хадхүү, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн газрын дарга Б.Бат-амгалан, Залуучуудын Хөдөлмөрийн төв биржийн захирал Б.Эрдэнэбат, мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, “Ажилтай, Орлоготой Монгол залуу” хөтөлбөрт нэгдсэн дэмжигч байгууллагууд болон уг хөтөлбөрт хамрагдаж ажилд орсон оюутан, залуучууд оролцох юм байна. Түүнчлэн “Сумын залуус” төсөлд хамрагдан 21 аймгийн 331 сумдад ажиллах “Дөрвөн бэрх” багийн гишүүдэд үнэмлэх, туг, ажиллах удирдамж, дэмжигч байгууллагуудын бэлэг дурсгалын зүйлсийг албан ёсоор хүлээлгэн өгөх аж. Эдгээр төсөл хөтөлбөрт хамрагдсан залуучууд долдугаар сарын 1-нээс эхлэн ажилдаа орж, хөдөө орон нутгийг зорих юм байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж