![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/12/3ab05735c3225275/59fe2d8858d3e181big.jpg)
УИХ-ын дөрвөн байнгын хороо ирэх долоо хоногт хуралдана. Тухайлбал, Төсвийн байнгын хорооны хуралдаан мягмар гаригт хуралдах бөгөөд Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Төлбөрийн системийг шинэчлэх” төслийн зээлийн гэрээний төсөлийг хэлэлцэж, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх юм байна. Мөн өдөр Эдийн засгийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороод тус тус хуралдах аж.
Мөн лхагва гаригт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороод тус тус хуралдах аж.
Ш.ЧИМЭГ