
Хэдэн мянган хүн Стамбул хотын Таксимын талбайд жагсч, эрх баригчид сөрөг хүчинтэй харгисаар хандаж байгааг эсэргүүцсэн тухай Туркийн Hurriyet Daily News сонинд мэдээлжээ. Туркийн Лиж хотод хүчнийхэн жагсагчидтай харгисаар хандсаныг тэд эсэргүүцлээ. Тэнд жагсаалыг хөөн тараах үеэр цагдаагийнхан нэг жагсагчийг буудан хөнөөсөн байв.
Таксимын талбайд эсэргүүцэл тайван явагдсан байна. Хоёр цагийн дараа цагдаагийнхан тэднээс тарахыг шаардсан байв. Жагсагчдаас цөөн хүн эсэргүүцлээ үргэлжлүүлэх гэснийг цагдаа хөөн тараасан ба арваад хүнийг баривчлан саатуулсан байна.
Таксим ба Гези цэцэрлэгт сарын турш Засгийн газрын эсрэг жагсаал, цуглаан хийгдэж байгаа юм. Зургадугаар сарын дундуур хүчнийхэн тэндээс жагсагчдыг хөөн тарааж, эсэргүүцлийн ажиллагаа явуулахыг хориглосон байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР