
Үндэсний баяр наадам болох гэж буйтай холбогдуулан Хүй долоо худаг орчмыг тохижуулж байгаа. Энэхүү тохижилтын ажил долдугаар сарын 5-ний өдөр дуусч, Улсын комисст хүлээлгэж өгөх юм байна. Жил бүр Хүй долоон худгийг засварлах, шинэчлэх ажил явагддаг ч энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс илүү засвар шинэчлэл хийж байгааг албаныхан хэлж буй.
Хүй долоо худгийг цаашид Монгол наадмын төв болгохоор зорьж байгаа бөгөөд энэ жил 20 га талбайд 7000 автомашины зогсоол, Сүхбаатарын талбайгаас хоёр дахин том, эко хавтан бүхий талбай байгуулж, “Гудамж” төслийн хүрээнд 61-ийн гармаас Хүй долоо худаг хүртэлх 8,5 км автозамыг шинээр тавьж байгаа аж.
Ш.ЧИМЭГ