АЦС «Бушер»
Фото: Reuters
Тавдугаар сарын сүүлчээр, уг станцыг бариулсан “Росатом”-ын тэргүүн Сергей Кириенко ойрын үед станц бүрэн ашиглалт орно гэхдээ аюулгүй байдлын асуудал нэн түрүүнд тавигдаж байгаа учраас яг хэзээ гэдэг хугацааг хэлээгүй байв. Тэр станцын турбины зохицуулалтыг дуусгаагүй гэсэн байв.
Бушерийн АЦС нь төслийн хүчин чадлын 1000 мегаваттын төвшинд 2012 оны наймдугаар сард гарсан байв. Үүнээс жилийн өмнө станцыг Ираны үндэсний цахилгаан сүлжээнд холбосон байлаа. Түүнээс нэг жилийн өмнө станцын нээлт хийгдсэн билээ. Сүүлийн гурван жилийн оросууд ба иранчууд станцаа ойрын үед ашиглагдана гэж байнга мэдэгдсээр ирсэн юм.
Ираны АЦС нь Ойрхи Дорнодын хамгийн урт настай байгууламж болоод байлаа. Анх түүнийг барихаар Германы Kraftwerk Union концерн 1970-аад оны дундуур ажиллаж эхэлжээ. Дараа нь барууны хоригийн улмаас концерн гэрээгээ цуцалсан байв. Ерээд оны эхээр Иран станцыг босгох гэрээг Оростой хийжээ. Барилгын ажил 1998 онд эхэлсэн байв. Германы төсөлд орос төхөөрөмжүүд интеграцлагдсан учраас төслийг ер бусын ховорхон үзэгдэл гэж тооцож буйгаа «Росатом» хэлж байлаа.