Хятадын зүүн хойд нутагт үертэй байна

Хуучирсан мэдээ: 2013.06.30-нд нийтлэгдсэн

Хятадын зүүн хойд нутагт үертэй байна

Хятадын зүүн хойд Чэжян мужид үерийн улмаас 666 мянган хүн ямар нэг байдлаар хохирол амсчээ.
 
Гамшгийн эдийн засгийн хохирол ойролцоогоор 85,5 сая ам.долларын хэмжээнд хүрээд байна. Мужийн хэмжээнд 335 байр байшин усанд урсан нуржээ. Тариалангийн 22,2 мянган га талбай усанд автаж, гамшгийн бүсээс 5674 хүнийг нүүлгэсэн байна. Зургадугаар сарын 7-28-ны хооронд 185 мм тунадас  унасан ба зарим үед 303 мм хүрч байв. Харин хүний амь үрэгдсэн мэдээ байхгүй байна.

Дашрамд дурьдахад, халуун орны «Бебинка» гэж нэрлэгдсэн далайн шуургыг солин  «Рамбия» шуурга Хятадын зүг цагт 30 км-ийн хурдтайгаар ойртож байна. Долдугаар сарын 1-2-нд уг шуурга Гуандун, Гуйжоу, Хунань, Хайнань мужууд, Гуанси-Чуаны автономийн районы нутгаар  дайран өнгөрөх гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж