АНУ-ын Цагаан ордноос анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай олон нийтэд мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд,
Өнгөрсөн лхагва гаригт болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд амжилт үзүүлсэнд Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржид баяр хүргэе. Ерөнхийлөгч Элбэгдорж улс эх орондоо ардчилал, эрх чөлөөг урагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэж буй манлайлагч бөгөөд Ази тивд болон дэлхий дахинд АНУ-ын гол түнш байж ирсэн юм. Манай хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэхийн төлөө би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамтран ажиллах болно.

Ардчиллын гайхамшигт ололт амжилт, эдийн засгийн либералчлалын ахиц дэвшлээрээ Монгол Улс дэлхийн зон олонд эерэг шинэчлэл өөрчлөлтийн бодитой үлгэр жишээ болж буй орон билээ.
Цагаан Ордон
Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба
2013 оны зургадугаар сарын 27-ны өдөр