
Уулзалтын үеэр оршин суугчид “Богда Холдинг” компанийн төсөв хөрөнгөөр 2005 онд ашиглалтад орсон энэхүү хорооллын байрууд нь хана таазнаасаа цуурсан, мөөгөнцөртсөн, эрүүл аюулгүйн чанарын шаардлага хангахгүй байгаа. Энэ талаар мэргэжлийн байгууллагуудад байнга гомдол хүргүүлдэг ч дорвитой арга хэмжээ авдаггүй. Ашиглалтад орсноос зургаахан сарын дараа хана тааз нь хагарч, тухайн үеийн СӨХ-ны дарга “Богда холдинг” компанид хандаж завсар хийлгэж байсан ч тус орон сууцны барилгууд өнөөдрийг хүртэл цууралт өгч, оршин суугчдын эрүүл мэнд, амь насанд аюул заналхийлсээр байгаа. Тус хорооллын 4а, 7а байрууд хамгийн их цууралт, мөөгөнцөртэй байгаа” гэдгийг оршин суугчид Шадар сайд Д.Тэрбишдагвад уламжилжээ.
Үүний хариуд Шадар сайд ирэх долдугаар сарын 5 гэхэд иргэдийн гаргаад байгаа гомдлыг цэгцэлж, орон сууцны чанар аюулгүй байдлыг сайжруулж, иргэдийн гомдлыг барагдуулах үүргийг “Богда холдинг” компанийн удирлагуудад өгчээ.