Шарапова өнгөрсөн жил “Уимбльдон” болон Лондонгийн олимпийн наадмын шигшээд Серена Уильямст ялагдсан. Энэ он гарсаар тэд дөрвөн удаа таарахад бүгдэд нь Серена Уильямс илүүрхсэн. Тухайлбал, Doha, Miami, Madrid болон Францын нээлттэй тэмцээний шигшээд агуу Серена хожсон.
Харин “Уимбльдон” эхлэхийн өмнө Шарапова, Серена нарын хооронд багагүй маргаан дэгдээд буй. Учир нь Болгар залуутай хайр сэтгэлийн холбоотой байж, бүр тэд гэрлэх талаар ярилцаж байсан гэж өгүүлсэн Серена Уильямсийн яриа тэдний хоорондын өрсөлдөөнийг улам хурцатгаад буй. Серена, Шарапов нар хэдийгээр талбай дээр өрсөлддөг ч тэдний өрсөлдөөн хайр сэтгэл дээр ч хүчтэй болж буйг дээрх яриа нотлосон. Дайран дээр давс гэгчээр тэмцээний ердөө хоёрдугаар тойргоос тоглолтыг орхиж буй Шарапова одоо бүр ч их "ууртай" байна. Тэрбээр чансаагаар 100 хол давах Португалийн залуу теннисчинд ялагдаж, ийнхүү найз залуугаа дэмжиж суухаас аргагүй болсон. Гэтэл Болгар залуугийн хувьд гуравдугаар тойрог буюу шилдэг 32-т багтахын тулд Словений теннисчнийг хожин байж Шараповаг тайвшруулах учиртай байтал тэр ялагдал хүлээлээ.