Сюрпризээр дүүрэн &#34Драфт 2013&#34

Хуучирсан мэдээ: 2013.06.28-нд нийтлэгдсэн

Сюрпризээр дүүрэн &#34Драфт 2013&#34

Өнөөдөр өглөө 7 цагаас 2013 оны НБА драфт эхлэж амжилттай зохион байгуулагдлаа. Дэвид Стөрн сүүлийн буюу 30 дахь удаагаа драфтыг нээж үг хэлснээр үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн ба " Barclays " ордонд багуудын скаутууд, драфтлагдах тоглогчид болон тэдний гэр бүл найз нөхөд, хөгжөөн дэмжигчид болон сэтгүүлчдийн баг гээд чамгүй олон хүмүүс цугларсан харагдаж байв.

Сугалаа ёсоор драфтын эхний сонголтыг Клевелэнд Кавалиерс хийх эрхтэй байсан бол 2 дахь сонголтыг Орландо Мэйжик, 3 дахь сонголтыг Вашингтон Визардс хийж Шарлотте болон Финикс дараачийн сонголтуудыг хийсэн юм.

Ингээд 2013 оны драфтын эхний 10 сонголттой танилцацгаая

1. Cleveland – Anthony Bennett
2. Orlando – Victor Oladipo
3. Washington – Otto Porter
4. Charlotte – Cody Zeller
5. Phoenix – Alex Len
6. New Orleans – Nerlens Noel (traded to Philadelphia)
7. Sacramento – Ben McLemore
8. Detroit – Kentavious Caldwell-Pope
9. Minnesota – Trey Burke (traded to Utah)
10. Portland – C.J. McCollum
11. Philadelphia – Michael Carter-Williams
12. Oklahoma City – Steven Adams
13. Dallas – Kelly Olynyk (traded to Boston)
14. Utah – Shabazz Muhammad (traded to Minnesota)
15. Milwaukee – Giannis Antetokounmpo
16. Boston – Lucas Nogueira (traded to Dallas – traded to Atlanta)
17. Atlanta – Dennis Schroeder
18. Atlanta – Shane Larkin (traded to Dallas)
19. Cleveland – Sergey Karasev
20. Chicago – Tony Snell
21. Utah – Gorgui Dieng (traded to Minnesota)
22. Brooklyn – Mason Plumlee
23. Indiana – Solomon Hill
24. New York – Tim Hardaway Jr.
25. LA Clippers – Reggie Bullock
26. Minnesota – Andre Roberson (traded to Golden State – traded to Oklahoma City)
27. Denver – Rudy Gobert (traded to Utah)
28. San Antonio – Livio Jean-Charles
29. Oklahoma City – Archie Goodwin (traded to Golden State – traded to Phoenix)
30. Phoenix – Nemanja Nedovic (traded to Golden State)

1. Клевелэнд Кавалиерс: Энтони Бэннэт /PF, 6″7/

Кавалиерс эхний сонголтоороо Энтони Бэннэтийг авсан нь олныг гайхшруулсан явдал боллоо. Уг нь тэднийг Нерленс Ноел юм уу эсвэл Алекс Ленийг драфтын эхний сонголтоороо авна гэж тооцоолж байсан ч Бэннэттийг илүүд үзлээ. Канад залуу маань 16.1 оноо, 8.1 самбарыг коллеждоо дундажилж байсан ба багуудтай хийсэн бэлтгэлийн үеэр өөрийгөө нилээн сайн харуулж чадсан байна.


2. Орландо Мэйжик: Виктор Оладипо /SG 6″4/

Орландогийн хувьд 2 номер буюу хамгаалагчын байрлалд тоглогч драфталж авна гэдэг нь бараг ойлгомжтой байсан. Энэ оны драфтаар орж ирж буй шилдэг хамгаалагчдын нэг нь Оладипо бол нөгөө нь МакЛемор ба Орландогийн энэ 2-н аль нэгийг сонгох хэрэгтэй байсан юм. Харин Орландо Индианигийн их сургуулийн бүтээгдэхүүн Виктор Оладипог илүүд үзэж түүнийг драфтын 2 дахь сонголтоор багтаа авлаа.

3. Вашингтон Визардс: Отто Портер /SF 6″9/

Жеоржтоуний бүтээгдхүүн Портер байрлалдаа энэ драфтын хамгийн шилдэг нь гэж хэлэхэд хэлсдэхгүй ба Жон Уолл болон Брэйдли Беал нартай хослож 3 номер дээр тоглолтыг гараанаас эхлүүлэх боломжтой тул Визардс түүний бодох санах юмгүйгээр шууд авсан байна.


4. Шарлотте Бобкатс: Коди Зеллер /C 7″0/

Бобкатсийг өнөөдөр уг нь урд тоглох тоглогчыг драфталж авах байх гэтэл төвийн тоглогчыг авлаа. Авах авахдаа тэд Ноел болон Ленийг алгасан байж Коди Зеллерийг авсан юм. Түүнийг хэн ч ингэж драфтын эхний 5 дугаар байраар сонгогдоно гэж төсөөлөөгүй байх. Бобкатсийн нэг олж харсан зүйл нь Зеллер энэ жилийн драфтаар орж ирж буй том залуучуудын хамгийн хурдан шилжилттэй нь байсан ба дундын зайн шидэлтээ сайжруулах юм бол дажгүй төвийн тоглогчдын нэг болж болох л юм.

5. Финикс Санс: Алекс Лен / C 7″1/

Энэ жилийн драфтын 5 дахь сонголтыг Финикс Санс хийсэн ба тэдэнд Ноел, МакЛемор болон Лен гээд олон залуу чадварлаг залуучуудаас сонголт хийх чухал мөч ирсэн юм. Финиксийн хувьд бүхий л байрлал дээр сайн тоглогч хэрэгтэй ч самбарын тоглолтоо нэн тэргүүнд сайжруулах шаардлагтай байсан юм. Ингээд тэд Украйн залуу Алекс Ленийг драфталж авсан юм.

6. Нью Орлеанс: Нерленс Ноел /C 7″0/ – Филаделфиа руу солилцоогоор явсан.

ACL-н бэртлээс эргэн ирж буй Ноелийг хэн ч 6 дахь сонголт хүртэл хүлээнэ гэж бодоогүй байх. Филаделфиа Нью Орлеанстой өнөөдөр нэгэн солилцоог хийсэн нь Бүх Од холбон тоглогч Жрү Холидэйг Нью Орлеанс Пэликансд өгч, оронд нь тэдний 6 дахь сонголт Нэрлэнс Ноэлийг авсан солилцоо байлаа. Пэликанс мөн 2014 оны драфтын эхний тойргийн эрхээ мөн өгсөн ба драфтын эхний тойргийн тоглогчыг бүх одод холбон тоглогчоор солино гэдэг тэдний хувьд алдаж болохгүй алтан боломж байсан юм. Харин Филаделфиа бүх од холбон тоглогчоо явуулдаг нь зөвдсөн болов уу ???

7. Сакраменто Кингс: Бен МакЛемор /SG 6″5/

Өнөөдрийн драфт таамаглаж байснаар шал өөр байж зарим нэг тоглогчид дээгүүр драфтлагдсанаар Кингст 7 дахь сонголтоор драфтын ангийнхаа шилдэгүүдийн нэг болох Бен МакЛеморийг авах боломж гарсан юм. Тэд ч үүнийгээ ашиглаж 20 настай залууг драфталж авлаа

8. Детройт Пистонс: Кентавиоус Калдвелл /SG 6″6/

20 настай залуу маань 18.5 оноо, 7.1 самбарыг Жеоржогийн их сургуульд тоглохдоо дундажилж байсан нь шаггүй сайн үзүүлэлт ба түүний шидэлтүүд болон хамгаалтанд идэвхтэй байдал нь Детройрийн анхааралыг татсан бололтой.

9. Миннесота Тимберволвес: Трэй Бурке /PG 6″1/ – Юта Жаззлуу солилцоогоор явсан

Хэдий тэрээр намхан талдаа боловч Мичиганд үзүүлсэн тоглолт нь түүнийг хэр сайн холбон тоглогч вэ гэдгийг харуулж чадсан. Миннесота сайн холбон тоглогчидтой тул түүнийг Юта руу драфтын 14 болон 24 дэх сонголтоор солилцоонд оруулсан байгаа. Аль алиндаа ашигтай солилцоо болсон.

10. Портланд Трэйл Блэйлзерс: С.Ж. МакКоллум /SG 6″3/

МакКоллум 23.9 оноог коллежд дундажилж байсан нь түүний оноо авах чадварыг харуулж байгаа ба одоохондоо сэлгээнээс Портландийн довтолгоог дэмжихэд яг тохирно гэж үзэж байгаа юм. Хэрэв сайн тогловол гараанд ч гарж болох л юм.

Эх сурвалж: www.sportbox.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж