
Австри, Монгол улсын хооронд тогтоосон дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буйн хүрээнд хоёр улсын бизнес уулзалтыг долдугаар сарын 10-нд Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд зохион байгуулах гэж байна. Бизнес уулзалтад Австрийн талаас тээвэр зууч, ложистик, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, анагаах ухааны салбарын бизнес эрхлэгчид болон тус улсын Засгийн газрын агентлагийн төлөөлөгчид, байгаль орчны чиглэлийн мэргэжилтнүүд оролцох ажээ. Ингэхдээ аялал жуулчлал, ундны ус цэвэршүүлэх, тээвэр зууч-ложистик, хаягдал ус боловсруулах тал дээр бизнесийн менежментийн зөвөлгөө өгөх, дэд бүтэц, байгаль хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэх төслийг танилцуулах, уул уурхай, зам барилгад шаардлагатай багаж хэрэгсэл үйлдвэрлэгч, хуванцар сав, баглаа боодлын машиг, тоног төхөөрөмж нийлүүлэх, энэ салбарын туршлагаа хуваалцах юм байна.
У.БОЛОР