Холливудын “DJ Yeezy” Монголд

Хуучирсан мэдээ: 2013.06.28-нд нийтлэгдсэн

Холливудын “DJ Yeezy” Монголд

“Marshal Luxury” клубт энэ үдэш их хотын залууст зориулсан томоохон шоу болох гэж байна. “Dream Project” компаниас зохион байгуулах “Red Cup” шоуны гол зочин, Холливудын шилдэг DJ нарын нэг DJ Yeezy өнөөдөр Улаанбаатарт ирмэгцээ хэвлэлийнхэнтэй уулзлаа. Хэвлэлийн бага хурлын үеэр “Dream Project”-ийн гүйцэтгэх захирал Г.Чойжамц болон менежер Э.Цэлмэг, мөн Dj Yeezy нар сэтгүүлчдийн сонирхсон асуултаар мэдээлэл өгсөн юм.

-Монголд ирсэн сэтгэгдлээ хуваалцахгүй юү?

DJ YEEZY: Монгол Улс Хятадтай хил залгаа оршдог учраас би Хятадтай, эсвэл Хонконгтой төстэй гэсэн төсөөлөлтэй байсан. Харин бодит байдал дээрээ Оростой их төстэй санагдлаа. Гэхдээ өөр улс оронтой зүйрлэх бус, шинэ орчинтой танилцаж байгаа нь надад сайхан байна.

-Та Монголд анх удаа шоу хийх гэж байна. Чухам юугаараа ялгагдах бол?

-Би их олон газраар аялж, тоглож байсан болхоор мэдлэг, туршалгын хүрээнд өндөр байх. Тиймээс тухайн цаг үедээ юу мэдрэх вэ, түүүнээс ч шалтгаална даа.

-Та ямар стилиэр уран бүтээл гаргадаг вэ?

-HIP HOP, R&B, Kiacy charts

-“Dream project”-ынхон Холливудын шилдэг DJ-тэй хэрхэн холбоо тогтоосон бэ?

“Dream project”-ийн менежер Э.Цэлмэг: Хамгийн анх менежертэй нь холбоо барьсан. Ер нь өөрөө маш их сонирхож, дуртай байсан болохоор шууд өөртэй нь холбогдсон. Өнгөрсөн хугацаанд Facebook, онлайн сүлжээгээр байнга холбоотой байсан.

-DJ Yeezy Холливудын ододтой хамтарч ажилладаг гэсэн. Тухайлбал хэнийг дурдаж болох вэ?

-Ер нь хип хоп чиглэлээр уран бүтээл гаргадаг, амжилттай яваа хүмүүстэй хамтарч ажилладаг. Магадгүй энэ чиглэлээр уран бүтээл хийдэг хүн бүртэй гэж хэлж болох юм. Ирэх жилийн хавар шинэ цомог гаргахаар ажиллаж байгаа. “Lil Wayne”-тэй хамтарч уран бүтээл гаргах гэж байна. Зураг авалтыг нь Дубай болон Барселонд хийхээр төлөвлөөд байгаа.

-Та ямар ямар оронд тоглолтоо хийж байсан бэ?

-АНУ, Дубай, Итали, Франц, Хятад, Швед, Швейцарь зэрэг олон орноор явж, тоглож байсан. Харин өнөөдөр Монгол нэмэгдлээ.

-Энэ удаагийн шоуны онцлог?

“Dream project”-ийн гүйцэтгэх захирал Г.Чойжамц: Их олон зүйлийг бодолцож төлөвлөсөн. Ямар байвал залуучуудад илүү хүрэх талаар ч санал асуулга явуулсан. Хамгийн гол нь шоуны соёлыг харуулсан байх болно гэж найдаж байна. Олон сюрприз хүлээж байгаа. Гэхдээ одоогоор задлах боломжгүй. Та бүхэн шоунд ирээд мэдэх болно.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж