Энэ сарын 4,5-ны өдрүүдэд Зүүнговь
Малчин сумын хил Өргөн ширэг хэмээх өндөр сайхан дэнж дээр Баядын
хошууны
даншиг наадам болж өнгөрлөө. Наадамд Тэс, Зүүнговь, Малчин, Улаангом,
Хяргас, Завхан, Баруунтуруун сумдын хурдан хүлгүүд уралдаж, хүчит 128
бөх барилдсанаас Монгол улсын харцага Бат-Орших түрүүлж, улсын заан
Бумбаяр үзүүрлэлээ.