УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд МАН-ын бүлгээс Мөрдөх албаны тухай хуулиар завсарлага авахаа мэдэгдэн, энэхүү хүсэлтийг нь УИХ-ын дарга хүлээж авсан байна. Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сарын 31-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Мөрдөх албаны тухай хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэн дэмжээд чуулганы хуралдаан оруулж ирэхээр болсон билээ.
Энэхүү хууль батлагдаж хэрэгжсэнээр манай улс, ялангуяа үндэстэн дамнасан гэмт хэргийг мөрдөх ажиллагааг явуулахад олон улсын төвшинд хамтран ажиллах жишигт хүрч чадна. Арга барилын хувьд ч иргэний эрхийг зөрчсөн тагнах, чагнах, цагдах, хорих аргуудаас татгалзах хууль эрх зүйн орчин бүрдэхийг хууль санаачлагчид өмнө онцолж байсан билээ.
Б.ЭНХМАА