
Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 21 иргэн голын усанд осолдож амь насаа алдсан байна. Тиймээс аялал зугаалга, амралтын үед иргэд аюулгүй байдлаа хангаж, цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч, баталгаат зам гүүрээр зорчиж, машинаар гол гатлахыг оролдохгүй байх, бага насны хүүхдийг хяналттай байлгах, голын усны төвшин нэмэгдсэн үед голд сэлэхгүй байхыг Нийслэийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. Цаг агаарын хувьд ойрын өдрүүдэд дуу цахилгаантай, усархаг түр зуурын бороо орох төлөвтэй байгаа ажээ.
У.БОЛОР