Хятад улсын Чуншинг мужийн захирагч Лей Жэнфугийн секс бичлэг олонд дэлгэгдсэний дараа түүнийг шүүж, 13 жилийн хорих ялаар шийтгэлээ. Тэрээр жилийн өмнө Хятадын секс сайтад өөрийн бэлгийн ажил хийж байгаа бичлэгийг оруулсан нь энэ сарын эхээр ил болсон юм. Мөн тэрээр энэ бичлэгээ нийтэд дэлгэхгүй байх үүднээс зарим хүмүүст авлига өгч байсан нь ил болсон аж. Түүнийг 13 жил шоронд хорихоос гадна 300 мянган юань буюу 48 мянган ам.доллараар торгохоор болжээ. Мөн үүнээс гадна Хятадын бизнесмэн Сьяо Иегийн биеэ үнэлэгчтэй хамт байгаа зураг, бичлэг дэлгэгдэж Хятадыг шуугиулж байна. Тэрээр төрийн албанд ажилладаггүй ч мөнгөн торгууль хүлээж болзошгүй байгаа юм.
Б.СҮХ