Нэг унци алтны үнэ гурван жилийн хугацаан дахь хамгийн доод төвшинд хүрчээ. Азийн зах зээлд нэг унци алтны үнэ 1195 ам.доллар байгаа бол Нью-Йорк болон дэлхийн зах зээлд 1200 ам.долларт хүрээд байна. Энэ нь 2010 оны наймдугаар сард 1250 ам.доллар хүрч байснаас хойшхи хамгийн доод үзүүлэлт болон бүртгэгдээд байгаа юм. “Алтны үнэ унах нь тийм ч сайн үзүүлэлт биш. Ер нь 2013 он гарснаас хойш алтны үнэ бага, багаар унаж байсан. Ямар ч байсан бидний таамаглалаар оны дөрөвдүгээр хагас гэхэд алтны үнэ аажмаар өсөх магадлалтай” гэж Мерк сангийн хөрөнгийн зах зээлийн мэргэжилтэн Аксел Мерк ярьжээ. Европийн эдийн засагт энэ байдал тун таагүйгээр нөлөөлж болзошгүй байна. АНУ-ын холбооны нөөцийн банк эдийн засгаа сэргээх зорилгоор 82 тэрбум ам.долларын бонд гаргахаар болсноо албан ёсоор зарлажээ.
Б.СҮХ