Хатагтай Гага пентхаус түрээсэлжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.28-нд нийтлэгдсэн

Хатагтай Гага пентхаус түрээсэлжээ

Сүүлийн үед уран бүтээлээсээ түр хөндийрч, хувийн амьдралдаа илүүтэй анхаарал хандуулах болсон дуучин Лэди Гага АНУ-ын Нью-Йорк хотын төв хэсгийн Манхэттен дүүрэгт тансаг пентхаус түрээсэлсэн байна. Хатагтай Гага сарын 22 мянган ам.долларын хөлстэй,  тансаг пентхаустаа саяхан нүүж ороод байгаа бөгөөд сэтгэл хангалуун тухалж байгаа сурагтай. Лэди Гагагийн шинэ өргөө нь хоёр унтлагын өрөө, боржин чулуун хийцтэй гал тогоо, ил зуух, гантиг чулуун угаалгын өрөө зэргийг багтаасан 184 м2 талбайтай юм байна.

Хамгийн сүүлд “Born This Way” цомог болон аялан тоглолтоороо шүтэн бишрэгчидтэйгээ уулзсан Лэди Гага “Forbes” сэтгүүлээс гаргасан 2013 оны хүчирхэг дуучдын жагсаалтыг тэргүүлж, хүчирхэг алдартны жагсаалтанд дэд байрыг эзэлжээ. Тэрээр “Born This Way” аялан тоглолтоосоо 168 сая ам.долларыг халаасалсан байна. Лэди Гага Фейсбүүкт 57.9 сая “Бяцхан чөтгөрүүд” гэх шүтэн бишрэгчдийн армитай аж.

Б.АНХТУЯА



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж