Бэрри Английн нээлтийн тоглолтод оролцохгүй | News.MN

Бэрри Английн нээлтийн тоглолтод оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Бэрри Английн нээлтийн тоглолтод оролцохгүй

ДАШТ-д түрүүлэх магадлал өндөртэй орнуудын нэгт зүй ёсоор тооцогдох хөлбөмбөгийн эх орон Английн шигшээ багийн хагас хамгаалагч Гарет Бэрри хэсгийн эхний тоглолт болох АНУ-ийн эсрэг тоглолтод оролцохгүй гэнэ.

Өдгөө 29 настай хагас хамгаалагчийн бэртэл эдгэрч байгаа ч эрсдэл хийхээс болгоомжилж, ийнхүү эхний тоглолтыг өнжихөөр болсон байна. Маргаашнаас эхлэн багийнхныхаа хамтаар бүрэн бэлтгэлд орох Бэрри дараа дараагийн илүү чухал тоглолтуудад олон минут оролцох үүднээс ийнхүү олны анхаарлын төвд байгаа тоглолтыг өнжих гэж байна.

АНУ өнгөрсөн жил Холбоодын цомын тэмцээнд түрүүлж, шуугиан тарьсан бөгөөд 1950 онд Английн шигшээг ДАШТ-д хожиж байсан тэр түүхийг давтана хэмээн хэвлэл мэдээллээр ярьж байгаа билээ. Тийм ч учраас энэ хоёр багийн тоглолт олны анхаарлын төвд байхаас ч аргагүй юм.

Бэрри ийнхүү нээлтийн тоглолтыг өнжих болсноор Капелло бямба гаригийн тоглолтод Стивен Жеррард, Фрэнк Лампард нарыг хагас хамгаалалтын шугамд гаргаж, Жо Коулыг зүүн жигүүрт тоглуулах магадлалтай болж байна. Коул шигшээ багийнхаа сүүлчийн нөхөрсөг тоглолтод 90 минутыг талбай дээр өнгөрүүлсэн цорын ганц тоглогч нь болоод байгаа юм.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Kokuji 2010-06-08 182.160.15.143

Jose Mourinho giin talaar reald yu yu hiih gj bga yu hiij bidniig gaihshruulah bol gehees tesen yadaj bna ene talaar medeeleld anhaarlaa handuulaarai mon Liverpool talaar chshm hiisen medeelel baival hehe -p

Avatar

jjjjjj 2010-06-08 180.235.175.84

England America Spain Portugal Meksico Argentina France Italy BrazilCrotia ulsuudin sain chanarin 2010oni hulbumbugin umsguluudig hudaldaalj bna une 28000 95128870 mun Ronaldo Rato Fabregas bolon Wayne Rooney narin nertei shine zagvarin mashini shalavch zarna

Avatar

gombo 2010-06-08 202.131.226.98

ану єнгєрсєн жил тїрїїлээгїй шдээ мэдээгээ зєв бичи лдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж