
Өдгөө 29 настай хагас хамгаалагчийн бэртэл эдгэрч байгаа ч эрсдэл хийхээс болгоомжилж, ийнхүү эхний тоглолтыг өнжихөөр болсон байна. Маргаашнаас эхлэн багийнхныхаа хамтаар бүрэн бэлтгэлд орох Бэрри дараа дараагийн илүү чухал тоглолтуудад олон минут оролцох үүднээс ийнхүү олны анхаарлын төвд байгаа тоглолтыг өнжих гэж байна.
АНУ өнгөрсөн жил Холбоодын цомын тэмцээнд түрүүлж, шуугиан тарьсан бөгөөд 1950 онд Английн шигшээг ДАШТ-д хожиж байсан тэр түүхийг давтана хэмээн хэвлэл мэдээллээр ярьж байгаа билээ. Тийм ч учраас энэ хоёр багийн тоглолт олны анхаарлын төвд байхаас ч аргагүй юм.
Бэрри ийнхүү нээлтийн тоглолтыг өнжих болсноор Капелло бямба гаригийн тоглолтод Стивен Жеррард, Фрэнк Лампард нарыг хагас хамгаалалтын шугамд гаргаж, Жо Коулыг зүүн жигүүрт тоглуулах магадлалтай болж байна. Коул шигшээ багийнхаа сүүлчийн нөхөрсөг тоглолтод 90 минутыг талбай дээр өнгөрүүлсэн цорын ганц тоглогч нь болоод байгаа юм.