Агаар мандалд СО2 хийн хаягдлыг багасгахын төлөө

Хуучирсан мэдээ: 2013.06.27-нд нийтлэгдсэн

Агаар мандалд СО2 хийн хаягдлыг багасгахын төлөө

Агаар
мандал нүүрс хүчлийн хийн хаягдлыг бууруулах тал дээр АНУ-ын
ерөнхийлөгч Барак Обама баттай зогсож байна. Конгрессменүүд мөн аж
үйлдвэрийн лобби нарын зүгээр уг асуудал эсэргүүцэлтэй тулгарна гэж
шинжээчид үзжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама хүрээлэн буй
орчныг хамгаалахад хувь нэмрээ оруулах ээлжит оролдлогоо хийлээ.
Ерөнхийлөгч АНУ-ын Хүрээлэн буй орчныг хамгаалах агентлагад (EPA)
цахилгаан станцуудын агаар мандалд хаях нүүрс хүчлийн хийн хаягдлыг
бууруулах үүрэг өгчээ. “Агаар мандалд хорт бодисыг хяналтгүйгээр хаях
явдалд төгсгөл тавих ёстой” гэж Обама Жоржтауны их сургууль дээр үг
хэлэхдээ мэдэгдэв.

Нүүрсээр голдуу ажилладаг АНУ-ын цахилгаан
станцуудад агаар мандалд хаягдах бохирдлын гуравны нэг ноогддог гэдгийг
шинжээчид сануулж байна. Өмнө нь Обамагийн  ийм оролдлого бүгд найрамдах
намынхан ба аж үйлдвэрийн лоббичдын зүгээс эсэргүүцэлтэй тулгарч байсан
юм. Ерөнхийлөгчийн санаачлагыг байгаль хамгаалагчид дэмжлээ. “Энэ
санаачлага бол дэлхийг идэвхтэй үйл ажиллагаанд түлхэх болно” гэж
экологийн World Resources Institut байгууллагын тэргүүнЭндрю Стир
тэмдэглэв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж