
Чингэлтэй дүүргийн шүүхээс Б.Цогтгэрэлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдын нэр хүндэд ноцтойгоор халдсан гэж буруутган 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан юм. Б.Цогтгэрэл нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон орон нутгийн сонгуулийн үеэр Орхон аймагт нэр дэвшсэн н.Улаанхүүг хүний аминд хүрсэн хэмээн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаж, бусдыг хүнд гэмт хэрэгт гүтгэсэн гэж хоёр шатны шүүхээс ийнхүү үзлээ.
Д.ЖАРГАЛ