– Монгол улсын Засгийн газар, Монгол банк хамран хэрэгжүүлж байгаа 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийг Голомт банкны Сүхбаатар тооцооны төвөөс энэ сарын 17-ны өдрөөс эхлэн олгож эхэлсэн. Хуучин зээлдэгчдийн зээлийн хөрвүүлэлт өнөөдрийн байдлаар 80 гаруй хувьтай явж байна.
– Монгол улсын ерөнхийлөгчийн 6 дахь удаагийн сонгуульд Сонгууль болохоос нэг өдрийн өмнө буюу өнөөдөр орон даяар зөөврийн хайрцгаар сонгогчдын саналыг авч эхэлсэн. Харин Сүхбаатар аймгийн хэмжээнд нийт 37431 сонгогч санал өгөхөөс 61 хэсгийн хороонд 63 саналын хайрцгаар 832 сонгогч саналаа өгчээ.
– Дарьганга сумыг жишиг сум болгохын тулд улс орон нутгийн дэмжлэгтэйгээр олон ажлуудыг шат дараатайгаар хийж байна. Өнгөрсөн жил дарьганга сумын айл өрхүүдийг шинэ суурьшлын бүсэд нүүлгэж жишиг хороолол байгуулж нийтдээ 160-аад айлууд өнөөдрийн байдлаар нэгдсэн гудамж хороолол цэвэрхэн хашаатай болоод байна. Мөн Дарьганга суманд шинэ соёлын төв, нутгийн удирдлагын ордон зэрэг дулааны улиралтай уралдсан олон бүтээн байгуулалтууд хийгдэж байна.
– Ойрын өдрүүдэд үргэлжилсэн усархаг бороо орох төлөвтэй байгаа тул нийт нутгаар үер усны аюул болж болзошгүй гэдгийг цаг уурчид анхааруулсаар байгаа. Сүхбаатар нийт нутаг дэвсгэрээр энэ долоо хоногийн хувьд үүлэрхэг, ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо үргэлжлэн орох төлөвтөй байгааг УЦУОША-наас мэдээллээ.