Швейцарид нефтийн спотын зах зээлийг үндэслэгч таалал төгсжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.27-нд нийтлэгдсэн

Швейцарид нефтийн спотын зах зээлийг үндэслэгч таалал төгсжээ

АНУ-ын засгаас Швейцарид 17 жилийн турш нуугдаж байсан түүхий эдийн трейдер Марк Рич 79 насандаа таалал төгслөө гэж Bloomberg мэдээлэв. Марк Рич гэрээсээ холгүй эмнэлэгт тэр нас баржээ.

Марк Рич
Фото: Gil Cohen Magen / Reuters

Бельгийн еврей айлд төрсөн тэрээр нацистуудаас зугтан эцэг эхийнхээ хамт АНУ-д гарчээ. Тэрээр хорин насандаа Philipp Brothers компанид карьераа эхэлсэн байна. Далаад оны эцэс хүртэл нефтийн наймааг компаниуд нь бүрэн хяналтдаа байлгасан юм. Харин Рич ба түүний найз нар өөрсдөө нефть худалдан аваад тээврийн хэрэгсэл түрээслэн түүхий эдээ зарж эхэлсэн байна.

1983 онд Марк Ричид 50 гаруй зүйл ангиар ял тулгасны дотор залилан, татвараас зугтсан мөн хоригийн эсрэг Ирантай наймаа хийсэн гэх зэргээр түүнд Америкийн түүхэнд байгаагүй том хэргийг тулгасан аж. Гэхдээ үүнээс хэдхэн цагийн өмнө тэрээр гадаад руу зугтан гарч чаджээ.

Швейцарид суурьсан тэрээр тэнд нэг компани байгуулсан нь дэлхийн томоохон трейдер Glencore компанийн эхлэл нь байв. Ерөнхийлөгч Билл Клинтон эрх мэдлийнхээ сүүлчийн өдөр Ричийг өршөөсөн зарлиг гаргасан боловч тэрээр нас барах хүртлээ АНУ-д эргэн очоогүй байна.

Марк Ричийг Израильд нутаглуулах ба харин хэзээ гэдэг нь тодорхойгүй. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж