
Сонгинохайрхан дүүргийн XI хороо, Хонхорын гудамжинд гэр шатаж байна гэх дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр 02.40 цагийн үед иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид очиход гал гарсан гэх газар бөөгийн зан үйл хийж байсан гэнэ. Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Салхитын гудамжинд цахилгаан тогоогоо салгалгүй үлдээснээс дөрвөн ханатай гэр өчигдөр 13:41 цагт шатжээ. Мөн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн гудамжинд таван ханатай гэр бүрэн шатсан байна.
Д.ЖАРГАЛ