
Далай тэнгис хүлэмжийн хийн гол бүтээгдэхүүн болох нүүрс хүчлийн хийг усны ургамлаар дамжуулан “залгиж” байдаг. Усны ургамлын ердийн хөгжил, тархалтад төмөр зэрэг элемент их хэрэгтэй. Эрдэмтдийн тогтоосноор усны ургамал хэрэгтэй төмрөө халимын ялгадсаас авдаг байна.
Халим нь хавчийн төрлийн бичил амьтан крилиэр хооллон төмрийг биедээ авдаг. Криль нь далайн гадаргаар хөвөн төмрийг цуглуулдаг ажээ. Төмөр нь крилийг зооглосон халимны ялгадсаар дамжин усны ургамалд хүрдэг аж. “Халим крилийг идэхдээ тэд төмрийг дахин далайд нь авчран шинэ хоол ундны эргэлтийг эхлүүлдэг” гэж уг бүтээлийн зохиогчдын нэг Стив Никол ярилаа.
Reuters-ийн мэдээлснээр халимын ялгадас далай тэнгист ямар нөлөөтэйг судлах санааг эрдэмтэд бааранд цэнгэж суухдаа гаргаж ирсэн гэнэ.