Кабулд талибууд Ерөнхийлөгчийн ордонд довтолжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.27-нд нийтлэгдсэн

Кабулд талибууд Ерөнхийлөгчийн ордонд довтолжээ

Афганистаны ерөнхийлөгчийн ордонд довтолсон хариуцлагыг “Талибан” хөдөлгөөн өөртөө авав. Кабулын цагдаагийн мэдээгээр довтолгооныг няцааж, түүнийг үйлдсэн талибуудыг устгажээ.

Афганы ерөнхийлөгч Хамид Карзайн ордонд зургадугаар сарын 25-нд довтолсон хариуцлагыг “Талибан” хөдөлгөөний дайчид өөртөө авсан байна. Тэр өдрийн өглөө дайчид Ерөнхийлөгчийн ордон, Батлан хамгаалах яамны байранд довтлох гэж байгааг хүчнийхэн мэджээ.  Ерөнхийлөгчийн ордны ойролцоо хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрэлт, буудалцаан сонсогдож байсныг гэрч нар ярьж байна.

Хотын цагдаагийн газрын дарга Аюб Салангийн ярьснаар, довтолгоон хийсэн бүх дайчдыг устгажээ. Хуурамч үнэмлэх бүхий дөрвөн дайчин машинаар ирснийг байндаа хүрэхээс нь өмнө устгажээ. Тэдний машин тэсрэх төхөөрөмжтэй байсан ба ордны ойролцоо дэлбэрчээ. Зарим мэдээгээр буудалцааны явцад ордны хоёр хамгаалагч алагдсан байжээ.

Энэ үеэр ордонд гадаад, дотоодын сурвалжлагч нар ерөнхийлөгч Хамид Карзай, АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Жеймс Доббинстай уулзаж байсныг сурвалжлахаар хүлээж байжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж