1.3 тэрбумын торгууль төлөхөөр боллоо

Хуучирсан мэдээ: 2013.06.27-нд нийтлэгдсэн

1.3 тэрбумын торгууль төлөхөөр боллоо

Дорнодын
Матад сумын Тамсагийн нутагт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын 100 хувийн
хөрөнгө оруулалттай "Петрочайна Дачин Тамсаг” компани байгаль орчинд их
хэмжээний хохирол учруулсан гэж гурван шатны шүүхээс 1.3 тэрбум
төгрөгөөр торгохоор болсон. Энэхүү шийдвэрийг "Петрочайна Дачин Тамсаг”
компанийнхан  шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах
хүсэлтийг Улсын дээд шүүхэд гаргаж, хүсэлтийг энэ зургаадугаар сарын
25-ны өдөр хянан хэлэлцжээ.

Хуралдаанаас хариуцагч “Петрочайна
дачин Тамсаг” ХХК-ийн гаргасан хүсэлтэд хавсаргагдсан баримтууд нь
хэргийг хянан шийдвэрлэх үед мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан
нөхцөл байдлыг  илрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул хэргийг дахин
хэлэлцэх үндэслэлгүй гэж үзжээ.

"Петрочайна Дачин Тамсаг”
компанийнхан шинээр үүссэн нөхцөл байдал гэх шалтгаанаар гурван шатны
шүүхээс оноосон байгаль нөхөн сэргээх төлбөр болох 1.3 тэрбум төгрөгийг
нөхөн төлөхөөс татгалзаж, зайлсхийж байсан юм. Ийнхүү Улсын дээд шүүх
хэргийг хянан хэлэлцэхээс татгалзсанаар "Петрочайна Дачин Тамсаг”
торгуулийн мөнгийг хуулийн хугацаанд төлж барагдуулах юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж