Цөмийн зарим төхөөрөмжийг Иран Германаас авчээ

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Цөмийн зарим төхөөрөмжийг Иран Германаас авчээ

Цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Ираны компани Германаас хэрэгтэй гэсэн зарим тоног төхөөрөмжийг Дубайн нэг компаниар зуучлуулан авчээ. Тухайлбал, тэд Натанзе дэх уран баяжуулах үйлдвэртээ аппарат хэрэгсэл авч чадсан байна.

Энэ тухай зургадугаар сарын 6-ны дугаартаа “Sunday Telegraph” сонин бичсэн байлаа. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагаас саяхан гаргасан илтгэлд Иран өөрийн цөмийн хөтөлбөрийнхөө цэргийн талын ажиллагааг хэрэгжүүлэхээ сэргээсэн гэж тэмдэглэсэн байлаа. Гэтэл Британийн сонинд мэдээлснээр иранчууд Германаас хэрэгтэй зарим төхөөрөмжөө авсан байна.

Германы компани түүний бүтээгдэхүүнийг Дубайн компани биш Ираны “Калаия электроник” компани авч байсныг  мэдээгүй гэж “Sunday Telegraph” өгүүлсэн байна. Цөмийн хөтөлбөр дээр ажиллаж байгаа Ираны тэр компанитай наймаа хийхийг АНУ болон Европын үйлдвэрлэгч нарт хориглосон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж