
Хоёр цаг хагас үргэлжилсэн телевизийн илгээлтдээ Мурси энэ пүрэв гаригаас эхлэн Үндсэн хуулийн зөвөлгөөний даргыг сонгохын тулд бүх намуудын лидерүүдийг хүлээлж байна гэв. “Үндэсний эвлэрэлийг” тогтоохын тулд нийгмийн нөлөө бүхий зүтгэлтнүүд болон лал, христийн шашины төлөөлөгч нараас бүрэлдсэн хороо байгуулахаар төлөвлөснөө тэр ярьжээ.
«Шинэчлэлийн зам нээлттэй гэж би сөрөг хүчинд ярьж байна” гэж Мурси онцлов. Ерөнхийлөгчийн тушаалд нэг жил болж байгаа тэрээр ирэх баасан, бямба гаригуудад хийхээр төлөвлөсөн өөрийн талынхан болон сөрөг хүчний жагсаал, цуглааны талаар ярихдаа, «Эсэргүүцлийн ажиллагаа бол санаа бодлоо илчлэх арга хэмжээ мөн гэхдээ тэр бол тулгалт биш» хэмээн Египтийн ерөнхийлөгч сануулсан байна. Эдгээр ажиллагааны үеэр хүчирхийлэл гаргахгүй байхыг тэр уриалжээ.
Мурси Ерөнхийлөгчийн нэг жилийн хугацаандаа алдаа гаргасан гэж хүлээн зөвшөөрөөд улс орны тогтворгүй байгаагийн бурууг ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн дэргэд ажиллаж байсан авлигад идэгдсэн албан тушаалтнуудад тохов. Мөн тэрээр өөрийнх нь эсрэг байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн эздийг дайснуудаа гэлээ. Тэдний нэгийг татвараас зугтсан гэж Ерөнхийлөгч шууд буруутгав. “Бидний ардчилсан туршлагыг буснуулахын тулд Египетийн дайснууд хүчээ үл хайрлаж байна” хэмээн тэр санууллаа.
Ерөнхийлөгчийг үг хэлэхээс хэдхэн цагийн өмнө Мурсийн талынхан Мансура хотод эсрэг талтайгаа мөргөлдөөн гаргасны улмаас хоёр хүн амиа алдаж, зуугаад хүн элдэв гэмтэл бэртэл авсан байлаа. Лхагва гаригийн шөнө Александрия хотод эмх замбраагүй байдал дахин гарчээ. Улс төрийн тусгай хүчин болсон цэргийнхэн сануулахдаа, хэрэв улс төрийн хүчин тохиролцож чадахгүй бол засгийг гартаа авна гэсэн байна.