Уэнди Дэвис тасралтгүй 11 цаг ярьжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.27-нд нийтлэгдсэн

Уэнди Дэвис тасралтгүй 11 цаг ярьжээ

Техаст үр хөндөх тухай хуулийг 11 цагийн яриагаар таслав

Ардчилсан сенатор Уэнди Дэвис (Wendy Davis) бараг 11 цаг үргэлжилсэн  үг хэлэлтээрээ Техаст батлагдах ёстой байсан хуулийн хэлэлцүүлгийг таслан зогсоожээ. Энэ тухай Associated Press зургадугаар сарын 26-нд мэдээлэв.

Венди Дэвис
Фото: Eric Gay / AP

Техасын парламентын журмын дагуу дундуур нь завсарлага гаргахгүйгээр, бие засах ч өрөөрүү явалгүйгээр Дэвис хэдэн ч цаг хамаагүй ярих эрхтэй байв. CBS News телевиз мэдээлснээр тэр сэдвээсээ хальсан учир сенатын спикер түүний яриаг зогсоосон байна. Үгийнхээ төгсгөлд Дэвис “Миний нуруу өвдөж байна. Надад тийм ч олон биш үг үлдлээ” гэж хэлээд үгээ зогсоожээ. 

Үр хөндөх эрхийг хэвээр үлдээхийн төлөө байгаа 400 орчим эмэгтэй Сенатын үүдний танхимд цугларсан байна. Дэвисийн үг дууссаны дараа тэд түүнийг дэмжин хэдэн минутын турш уриа, алга ташилт хийн сенаторуудын санал хураалтад саад хийсэн гэнэ.

Дэмжигчид идэвхтэй байсан ч энэ төслийг баталсан ч дахин санал хураах болсон байна.

Уэнди Дэвисийн 11 цагийн үргэлжилсэн ярианаас өмнө Бүгд найрамдах намын Рэнд Поп ТТГ-ын даргаар Жон Бреннаныг томилох ажиллагаанаар 13 цагийн турш үг хэлж байжээ. Сенатад л зөвхөн үгийг тасралтгүй хэлэх эрхтэй харин Төлөөлөгчдийн танхимд хэлэх үг цагтай байдаг байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж