Уг төвийн асуулгаар оросуудын 24 хувь нь улс орныхоо ирээдүйн талаар боддоггүй аж. Тэдний 36 хувь нь энэ талаар хаяа хаяа боддог гэнэ. Харин тэдний 11 хувь нь энэ талаар тогтмол боддог ажээ.
Гэтэл оросуудын 43 хувь нь Оросыг их гүрэн болох хэрэгтэй гэсэн бол зөвхөн 11 хувь нь 2020 он гэхэд Орос орон амьжиргааны өндөр төвшинтэй улс болно гэдэгт итгэлтэй байна. Харин тэдний 46 хувийн санаа бодлыг сонин тодруулсангүй.
Үүний зэрэгцээ асуугдагсдын 15 хувь нь таваас арван жилийн дараа их гүрний уриа хамгийн чухал болон сонсогдоно гэлээ. Иргэдийнхээ сайн сайхны төлөө байх хүчтэй улс орны тухай санаа бодол чухал болно гэж 27 хувь нь үзлээ. Мөн 17 хувь нь уламжлал болон ёс зүйтэй орон байх ёстой гэсэн байна. Асуугдагсдын дөнгөж найман хувь нь чөлөөт зах зээл, ардчилсан үзлийн төлөө санал өгчээ.
Өмнө нь уг төвөөс Оросын төлөөх бахархалын талаар асуухад 70 хувь нь бахархах зүйлийг санахгүй байна гэжээ. Хамгийн гол бахархлаар оросууд Сочийн олимпийн эрхийг авсан явдлыг нэрлэсэн байна.