Ослоор нас барсан хүний зээлийн картыг ашиглав

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Ослоор нас барсан хүний зээлийн картыг ашиглав

ОХУ-ын цагдаагийн тусгай ангийн гурван хүн Польшийн ерөнхийлөгчтэй хамт онгоцны ослоор амь үрэгдсэн Анджей Пшевожникийн (Andrzej Przewoznik) зээлийн картаар төлбөр хийж байгаад баригджээ. Тэд уг картнаас 1400 еврог ашигласан байна гэж  thenews.pl интернэтийн сайтаар мэдээлжээ.

Тэд картыг гурван удаа ашиглаад амжсан байв. Эхний удаа осол гарсан өдөр, дараагийн өдрүүдэд нь мөн хоёр удаа ашигласан байв. Польшийн талаас энэ сэжигтэй үйлдлийн тухай ОХУ-ын талд мэдэгдсэн ба тэднийг шуурхай баривчилсан гэж Польшийн цагдаагийн төлөөлөгч хэлжээ.

Анджей Пшевожник 1963 онд төрсөн түүхч байсан ба Польшийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд явжээ. Мөн ослоор амь үрэгдсэн Сеймын депутат  Александра Наталли-Святын (Aleksandra Natalli-Swiat) зээлийн карт алга болсон ба харин түүгээр наймаа хийсэнгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж