Италийн төсвийн найман тэрбумын цоорхойг олжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.27-нд нийтлэгдсэн

Италийн төсвийн найман тэрбумын цоорхойг олжээ

1990-ээд оны сүүлчээр байгуулсан дератив гэрээнээс болон Италийн төсөвт  найман тэрбумын алдагдал гарч болохыг Италийн La Repubblica сонин өгүүлжээ. Сонины бичсэнээр, төсвийн тооцоонд “цагийн механизмтай бөмбөг” нуусан байгаа гэнэ.

Фото: Max Rossi / Reuters

Сэтгүүлчид Италийн Сангийн яам эдгээр хөрөнгийн бүтцийн өөрчлөлтийг хийсэн тухай бичигдсэн нууц илтгэлдээ энэ талаар өгүүлснийг хэлж байна. Эдгээр гэрээ нь ерээд оны сүүлчээр төсвийн зарим тоог сайжруулах зорилгоор хийгдсэн ажээ.

Тийм маягаар Италийг евро бүсэд орох ажиллагааг хурдасгаж өгчээ. Улсын үүрэг хариуцлага дунд нуугдсан эдгээр өрийг хэрхэн удирдах асуудлыг цөөн тооны хүмүүс мэддэг гэнэ.

Энэ төсвийн цоорхой нь Италийн дотоодын нийт бүтээгдэхүүний дөнгөж хагас хувь болж байгаа ч иймэрхүү өр хичнээн хэмжээгээр хаана нуугдсаныг хэн ч мэдэхгүй ажээ. Еврокомисс ийм гэрээ хэлцлийн талаар ил тод мэдээлэл гаргах ёстой гэж шинжээчид хэлж байна. Тийм гэрээ хэлцэл байгуулагдаж байх үед Европын төв банкыг одоо толгойлж байгаа Марио Драги тус орны Сангийн сайд байжээ. Сангийн яам нь тус орны хөрөнгийн шилжилтийн талаар сайн мэдээ гаргахаар деривативийг гэрээ хэлцлийг ашиглаагүй гэсэн байна.

Итали өөрөө өнгөрсөн жилд Европын өрийн хямралын төвд орсон. Тэдний улсын өр нь ДНБ-ээс 100 хувиар давсан байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж