
Залуучууддаа хүргэх нэгэн таатай мэдээг дуулгахад, зуны нэгэн үдшийг зугаатай өнгөрүүлэх боломжийг “MNG EVENT”-ийн залуус олгож байна. Тэд ирэх долдугаар сарын 5-ны үдэш “River Beach” дээр “Задгай талбайн лазер”-ийн онцгой шоу хийхээр болжээ. “QLIMAX LASER SHOW MONGOLIA 2013” шоу нь өөрийн гэсэн зохиомжтой болох бөгөөд өөр гаригийн хүмүүс DJ хийж, өөр гаригийн хүмүүс та бүхэнд үйлчилж, хүчтэй эффект болон лазерийн гэрлээр нэгэн доргио үдшийг та бүхэнтэй хамт өнгөрүүлэхээр болсон байна.
Энэ удаагийн шоунд “Hite”, “Pepsi” болон Франц брендийн “Beleive” компаниуд ивээн тэтгэгээр ажиллаж байна.
Мэдээж шоу болоход хогны асуудал маш хурцаар тавигдаж байсан. Харин “River Beach”-ийн хамт олон энэ удаа асуудлыг маш сайн шийдвэрлэж ажиллахаар болсон гэнэ. Харин энэхүү шоунд орох тасалбар нь 15,000 төгрөг юм байна.