Score Суди болон “Төмөр Трейд” компани хамтран нийт спорт сонирхогчдын дунд нэгэн сонирхолтой уралдаан зарлаж байна. Бид дэлхийн шилдэг спорт хувцасны брэндүүдийг сайн мэддэг болоод уджээ. Nike, Adidas, Reebok, Jordan гээд л бид бүгдийн өмсч, хэрэглэж байгаа спорт хувцаснууд ямар нэгэн гадаадын нэртэй брэндийнх байдаг. Тэгвэл яагаад бид Монголын гэсэн брэндтэй болж болохгүй гэж??? Бидэнд дутаад байх зүйл алга. Оёдлын салбарт 24 жилийн түүхтэй "Төмөр Трейд” компани Score Студитэй хамтран Монголынхоо спорт брэндийг төрүүлэхээр шийдэж, үүндээ спорт сонирхогчдыгоо оролцуулж, та бүхний дунд "Спорт Хувцасны Монгол Брэндтэй Болцгооё!!!" гэсэн уралдааныг зарлаж байна.
Та бүхэн өөрсдийн хувилбарыг (нэр, өнгө, лого) бидэнд илгээснээр 1,000,000 төгрөгийн шагналын эзэн болж, мөн өөрийн нэрийг Монголын спортын түүхэнд мөнхлөх боломжтой юм!!!
Уралдааны тухай:
- 1 ялагчийг тодруулж, 1 сая төгрөгөөр шагнана
- Хувилбарыг JPG хэлбэрээр scorestudio@gmail.com хаягаар хүлээж авна
- Хувилбарыг 2013 оны 7-р сарын 10-ны 18.00 цаг хүртэл хүлээж авна
Анхаарах зүйлс:
- Таны бүтээх лого, нэр, өнгө нь аливаа ОУ болон дотоодын патентийн эрхийг зөрчөөгүй байх
- Цэвэр таны оюуны бүтээл байх
- Нэрний хувьд заавал кирилл үсгээр гэж шаардахгүй, гадаад үг байсан ч болно
- Шалгаруулалтыг Төмөр Трейд ХХК болон Score Студи хамтран хийнэ