Америк босс Хятад ажилчдын барьцаанаас суллагдав

Хуучирсан мэдээ: 2013.06.27-нд нийтлэгдсэн

Америк босс Хятад ажилчдын барьцаанаас суллагдав

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Хуайжоу дүүрэгт орших “Specialty Medical Supplies” эмийн үйлдвэрийн Америк босс Чип Старнес Хятад ажилчдынхаа барьцаанд тав хоносны эцэст суллагджээ. АНУ-ын Флоридад төвтэй “Specialty Medical Supplies” компанийн зүгээс Чип Старнесийг Хятад ажилчдын барьцаанаас суллахын тулд багагүй хэмжээний мөнгө төлсөн гэнэ. “Specialty Medical Supplies”-ийн Хятад дахь эмийн үйлдвэрийн ажилчид компанийн удирдлагын зүгээс тэдний цалинг төлөлгүйгээр үйлдвэрээ хаах гэж байна гэж сэжиглэсний улмаас Америк боссоо бусад 30 хүмүүсийн хамт барьцаалсан аж. Хятад ажилчид үйлдвэрийн гарцуудыг хаан дотогш нь хэнийг ч нэвтрүүлэхгүй байсан ба тэдний эсрэг цагдаа нар хүч хэрэглээгүй байна.

Чип Старнес “Specialty Medical Supplies” компанийн 30 хүний хамтаар өнгөрсөн долоо хоног Хятад дахь эмийн үйлдвэрт ирж, зарим тоног төхөөрөмжүүдийг баглан Энэтхэг рүү ачихаар зэхэж байсан аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж