
Домог мэт “Харанга” хамтлагийн 25 жилийн ой ирэх жил болно. Их ойн жил болж буйтай холбоотойгоор “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн анхны бие даасан тоглолтын тов гарлаа. Тэрээр ирэх долдугаар сарын 13, 14-нд Соёлын төв өргөөнд “Морин хуур, Толин хул” нэртэйгээр бие даасан тоглолтоо толилуулах гэж байна. Түүний тоглолтод “Харанга” хамтлаг, ҮДБЭЧ, зэрэг олон уран бүтээлчид оролцох нь ээ. Тэрээр фейсбүүк дэхь цахим хуудсаараа дамжуулан фенүүдээсээ тоглолтондоо дуулагдах дууныхаа саналыг хэдийнээ аваад эхэлчихсэн байгаа шүү. Мөн түүний тоглолтыг тасалбарыг
ЭНЭ линкээр холбогдон захиалж болох нь ээ.
Сонирхуулахад, “Харанга” хамтлагийн 25 жилийн ойдоо зориулсан тоглолтын салхийг өнгөрсөн тавдугаар сард тус хамтлагийн гитарчин Я.Одсүрэнгийн “Оогий Харангатайгаа, гитартайгаа, найзуудтайгаа” тоглолтоор эхлүүлсэн бөгөөд Х.Лхагвасүрэнгийн тоглолтын дараа ирэх есдүгээр сард Ц.Чулуунбат, арваннэгдүгээр сард А.Энхманлай нарын бие даасан тоглолт болно. Харин тэд ирэх оны эхээр тэд БНСУ, АНУ, Европт аялан тоглолт хийнэ гээд бүтэн жилийн турш фенүүдээ баярлуулна гэсэн шүү.
Г.ДАША