Завхан аймагт ажиллаад иржээ

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Завхан аймагт ажиллаад иржээ

Үндэсний Статистикийн хорооны Тамгын газрын орлогч дарга Т.Гантөмөр, ХАОСТТ-ны дарга А.Амарбал болон орон нутаг хариуцсан ахмад ажилтан Ц.Бадрах нар өнгөрсөн долоо хоногт Завхан аймагт ажиллаад иржээ. Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын бэлтгэл явцтай танилцаж зөвлөгөө өгөх, сумдын тооллогын комиссын дарга нарт сургалт зохион байгуулж, аймгийн засаг дарга Я.Санжмятав болон бүх 24 сумдын засаг дарга нар оролцож харилцан санал солилцож, тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлж, хамтарч шийдвэрлэхэд тогтжээ.

Уулзалт ярилцлагын үеэр аймгийн засаг дарга бөгөөд аймгийн тооллогын комиссын дарга Я.Санжмятав аймгийн статистикийн хэлтэст УАЗ-469 автомашин олгохоор болсноо шийдвэрлэсэн нь ХАОСТ-ын ажлын бэлтгэлийг хангах, тооллого явагдахад томоохон дэмжлэг үзүүлсэн арга хэмжээ боллоо гэж орон нутгийнхан үзэж байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж