Formula-1 авто уралдааны тамирчин Льюс Хэмилтон олон жил үерхсэн найз бүсгүй Николь Шерзингерт гэрлэх санал тавих гэж буй гэнэ. Өдгөө 28 настай тамирчин “Pussycat Dolls” хамтлагийн ахлагч байсан 34 настай дуучин Николь Шерзингертэй 5 жилийн өмнөөс болзсон бөгөөд Льюс найз бүсгүйдээ энэ долоо хоногт British Grand Prix уралдааны үеэр гэрлэх санал тавихаар төлөвлөж байгаа юм байна.
”Бид хамтдаа таван жилиийн хугацааг өнгөрүүлсэн. Энэ бол хүний амьдралын багагүй хугацаа. Бид ирэх жилээс өмнө гэрлэх байх” хэмээн Formula-1 тамирчин ярьжээ.
Б.САРАНЦЭЦЭГ