СХД-т цахилгааны хязгаарлалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.06.27-нд нийтлэгдсэн

СХД-т цахилгааны хязгаарлалт хийнэ

Баянхошуу дахь 35/6 килоВольтын Ваар дэд станцад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өргөтгөлийн ажил хийгдэх  болсон тул зарим хэсэгт цахилгааны хязгаарлалт хийхээр болжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 28-р хорооны нутаг дэвсгэр буюу Баянхошуу, Хөтөл, Баруунсалаа, Зүүнсалаа, Баянголын ам орчимд зургадугаар сарын 28-ны баасан гаригийн 09:00-21:00 цагийн хооронд цахилгаан эрчим хүчний түр хязгаарлалт хийх болсон талаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас мэдэгдлээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж