Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төслүүдийг шалгаруулжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төслүүдийг шалгаруулжээ

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2010 оны үйл ажиллагааны хүрээнд
хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнесийн төслүүдийг сонгон шалгаруулж
дуусчээ.

Нийгэм Хамгаалал Хөдөлмөрийн Яам, Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Газарт
энэ хугацаанд 21 аймаг, 9 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний
хэлтсээр дамжуулан 1013 төслийг хүлээн авсан байна. Тэдгээрийн 50 хувийг
Архангай, Дорнод, Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон аймаг, Хан-Уул, Баянзүрх,
Налайх, Сонгинохайрхан дүүргээс ирүүлсэн байна.

Сайдын тушаалаар батлагдсан есөн хүний бүрэлдэхүүнтэй зөвлөлийн
хуралдаанаар 2009 оны 10 сарын 20- ноос 2010 оны сонгон шалгаруулалт
хүртэл НХХЯ -нд ирүүлсэн 79 төслөөс 117.7 сая төгрөгийн өртөг бүхий 37
төслийг, 2010 оны сонгон шалгаруулалтад ирүүлсэн 1013 төслөөс 741.512
сая төгрөгийн өртөг бүхий 355 төслийг 2010 онд хоёр үе шаттай
санхүүжүүлэх шийдвэр гаргаад байна.

Төсөл хэрэгжих цаг хугацааны онцлог байдлыг харгалзан эхний шатанд буюу
2010 оны 6 дугаар сард 275 төслийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас
санхүүжүүлэхээр шийдвэрлэв. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээр 1724
хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэдгээрийн өрхийн гишүүд шинээр ажлын
байртай болох урьдчилсан тооцоо хийгджээ.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж